Улаанбаатар 1c

Шинэ УИХ-ын Анхдугаар чуулган эхэллээ

Шинээр байгуулагдаж буй УИХ-ын Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлнэ. Улмаар СЕХ-ноос ирүүлсэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулсны дараа Нэгдсэн чуулганы танхимд УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөнө. 

Шинэ УИХ-ын Анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалах хуультай. Энэ удаагийн УИХ-ын шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн ахмад нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан бөгөөд тэрбээр 66 настай. Түүнд анхдугаар чуулганыг даргалах үүрэг ногдож байна. 

Анхдугаар чуулганаар:

  •  шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • Ерөнхий сайдыг томилох;
  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох.
  • Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэх юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид