Улаанбаатар 1c

Лионель Месси замналынхаа 700 дахь гоолоо орууллаа

Аргентин болон Барселона клубийн жигүүрийн довтлогч Лионель Месси 700 дахь гоолоо орууллаа. Испанийн Ла Лигийн 33 дахь тойрогт Атлетико Мадрид клубтэй таарсан тоглолтын үеэр 50 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай болгож 700 гоол оруулсан домгуудын эгнээнд бичигдсэн юм. Тэрбээр 862 тоглолтод ийнхүү 700 гоол оруулжээ. Дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгч тэрбээр энэ спортын түүхэнд 700 гоол оруулсан долоо дахь тоглогч юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид