Улаанбаатар 1c

УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбатыг шүүх хурал эхэллээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. 

Шүүгдэгч нарт холбогдох шүүх хуралдааныг өнгөрсөн сарын 22-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас “хэргийн материалтай танилцах боломж олгож шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийн 11:00 цагт товлосон юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь орд газрыг хувьдаа авч, бусдад худалдсан үндэслэлээр буруутгасан юм. 

Түүнчлэн Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд түүнд сонгуулийн сурталчилгааны үеэр таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөг хүртэл ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Erdenebat chi Selengechuudiig buu turhir! Chi iluu yal avah yostoi shunaltan shuu.zMongol turoos zail!!!
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
Нийтлэлчид