Улаанбаатар 1c

"Монголын сайхан орон" үзэсгэлэн нээлтээ хийлээ

"Хөх тэнгэрийн орон" төслийн хүрээнд зураач Ө.Эрдэнэбулган болон гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган нарын хамтарсан “Монголын сайхан орон” үзэсгэлэн өнөөдөр BLUEMON art галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгийн бүтээлүүдийг Төрийн тахилгат хайрхануудын гэрэл зургийг харж зурсанаараа онцлогтой бөгөөд хоёр Эрдэнэбулганы хамтарсан үзэсгэлэн цаашдаа ч үргэлжилэх аж.

Тус үзэсгэлэнг гаргахын тулд сүүлийн гурван сарын турш тасралтгүй хөдөлмөрлөсөн гэдгээ зураач Ө.Эрдэнэбулган тодотгож байлаа.

“Монголын сайхан орон үзэсгэлэн” долдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилэх бөгөөд үүний дараа хоёр Эрдэнэбулган хамтран аж байдал, түүхэн сэдвээр томоохон үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид