Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд

Би кинонд өөрийнхөөрөө байж чаддаг ч театр бол агуу зүйл.

Эр хүн бүдрэхэд малгай нь ойчихоос ухаан нь унадаггүй юм. Сэтгэлдээ хат зүрхэндээ хайр тээсэн нэгнийг эр хүн гэдэг юм.

Дуртай ажлаа хий аз жаргал шүү дээ.

 Ямааг боож идчихээд, ямаанд мөнгө төлдөггүй юм. “Ямаа” эзнийхээ өөдөөс турхирвал “боодог” болно. “Боодог” болсон л бол бурууг бусдаас бүү хай.

Хүмүүс бараан зүйлд дурладаг, шунал хүслээ тэвчиж чаддаггүй мэт боловч сайн, муу холилдож байдаг хорвоо шүү. Гэрэл гэгээг харахыг хүсдэг, ариун цагаан мөртэй хорвоог туулахын төлөө л хүн бүхэн зүтгэж байгаа. Хэдий хүний шунал барагдахгүй гэж ярьдаг ч хүмүүс сайн сайхан руу л тэмүүлдэг биз.

 Эцэг хүний уужуу тайван ухаан, цөөхөн хэдэн үгний цаана бүхий л мэргэдийн онц үгс, мэргэн санаа явж байсныг нь сүүлд ухаарсан даа харамсдаг. Гэхдээ хүн алддаг, ухаардаг. Тэгж байж зөв замаа олж, харанхуйг гэрэлтүүлж чаддаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид