Улаанбаатар 1c

А.Амбасэлмаа: Коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

ЭМЯ-наас "КОВИД-19" вирусийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Долдугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр,  Дархан-Уул аймаг, Зооноз өвчин судлалын лабораторид нийтдээ 194 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалбал, АНУ 25, ажиглах байранд байгаа иргэд, Сэлэнгэ аймагт тусгаарласан таван хүн, Орхон аймаг тусгаарласан сэжигтэй хоёр хүн, ХӨСҮТ-д нэг, тандалтын зорилгоор гурван хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч, Замын-Үүдийн боомтоор нэвтэрсэн 108 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ сөрөг гарсан.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нэг нь 36, нөгөө нь 16 хоног эмчлэгдээд эмнэлгээс гарч байна. Монгол Улсын батлагдсан нийт тохиолдол 220 байгаагаас 179 нь эдгэрээд байна. Одоо 45 хүн эмчилгээ хийлгэж байгаагаас 35 нь хөнгөн, зургаан нь хүндэвтэр байдалтай байна.

Өчигдөр Солонгосоос ирсэн 420 хүнээс шинжилгээ авах ажил эхэлсэн. Одоо ХӨСҮТ-д 78 хүн хяналтад, эмчилгээ үйлчилгээ авч байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид