Улаанбаатар 1c

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүх хурал болж байна

Улс төр:
NPost.mn
2020-07-03 13:35

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр эхлээд 21:00 цагт завсарласан. Өнөөдөр үргэлжилж байна. Одоогоор 14:00 цаг хүртэл түр хугацаанд завсарлаад байна. 

Шүүгдэгч Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирч шүүх хуралд оролцуулж байгаа бөгөөд түүнийг мөрдөгчийг дарамталсан гэх шалтгаанаар цагдан хорьсон байдаг. 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан. Тодруулбал,  Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид