Улаанбаатар 1c

Сод Монгол, Шунхлай зэрэг шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоожээ

“Шатахуун түгээх станцууд бензинээ дутуу шахсан, үнээ нэмсэн, чанар муутай шатахуун шахсан” зэрэг  шатахуун түгээгч компаниудтай холбоотой иргэдийн гомдол мэдээлэл тасрахгүй байгаа. Тэгвэл НМХГ-аас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц,   автомашиныг хийгээр цэнэглэх  гурван станцын үйл ажиллагааг өчигдөр зогсоожээ. Энэ талаар НМХГ–ын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээгч компаниудад явуулсан хяналт шалгалтаар М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн хоёр ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн гурван ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станц тус тус улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй зөрчил шалгалтаар илэрсэн. Энэ жил зөрчил гаргасан гурван шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, буулгуулах арга хэмжээ авлаа. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил гаргасан ШТС–уудад тухай бүрт нь хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хяналт шалгалтаар жил бүр зөвшөөрөлгүй, дураар үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрдэг” гэж ярьсан юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид