Улаанбаатар 1c

ДОЛОО ХОНОГТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН 100 ЖОЛООЧ ТОРГУУЛЖ БАЙНА

Нийтийн тээврийн үйлчилгээнд Улаанбаатар смарт картыг нэвтрүүлээд дөрвөн жил болж байна. Гэсэн хэдий ч нийтийн тээврээр бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа иргэд байсаар байгаа юм. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн газраас энэ тал дээр хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Тухайлбал, хяналтын байцаагч нар автобусны картыг гар утсанд суулгасан системд уншуулж, картаа дарсан эсэхийг нь шалгадаг. Хэрэв картаа уншуулаагүй болон бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн нь илэрвэл тухайн автобусны жолоочийн бичиг баримтыг хурааж, 25 мянган төгрөгөөр торгууль ноогдуулж байгаа гэнэ.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээнд хэрхэн хяналт тавьж байгаа болон хяналт тавьснаар зөрчил багасч байгаа эсэхийг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.

Тэрбээр зорчигчийн төлсөн бэлэн мөнгийг жолооч авдаг учраас торгох арга хэмжээ авдаг. Уг нь жолооч бэлэн мөнгө авахгүйгээр тухайн хүнийг тээвэрлэхээс татгалзаж, шаардлага тавих ёстой, Гэтэл жолооч нар шаардлага тавихгүй, бэлэн мөнгийг нь авчихаад байгаа юм. Үүнээс болж долоо хоногт 100 орчим жолооч хуулийн дагуу  торгуулж байгаа гэдгийг хэлж байлаа.

Зорчигч ч тэр жолооч ч тэр хяналтын байцаагчын шаардлагыг биелүүлж, хэн хэндээ шаардлага тавьж, автобусны картны хэрэглээг хэвшүүлвэл зөрчил илрэхгүй байх бүрэн боломжтой нь үүнээс харагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Нийтийн тээврээр зорчигч
    Автобусны буудал болгон дээр "хянагч" ажиллаж байгаа нь нөгөө автобус болгонд "кондуктор" ажилласантай ялгаагүй мэт санагдана.
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
  • Нийтийн тээврээр зорчигч
    Энэ маш зөв. Миний зүгээр зорчиж явах үед тааралдсан ажиглалтаар жолоочид бэлэн мөнгө өгөх явдал их тааралддаг. Энэ байдлаар автобусны жолооч өдөрт "хөөрхөн" цалингийн гадуурх "орлого" олчихдог байх. Ёстой нөгөө "Цагдаа бас цалин авдаг юм уу?" гэдэг онигоо шиг.
    2020 оны 07 сарын 12 | Хариулах
Нийтлэлчид