Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Монгол Улсын даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат

Монгол Улсын даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны  бөхчүүдийнхээ тухай өгүүлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

Эрийн гурван наадам бол Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. Эрийн гурван наадам байж Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл агуу сайн байдаг гэдэг нь үгээр нотлогдоно л доо.  

Бөх хүн мэхээ давтаад өөрийн болгоно гэдэг их чухал. Мэхийг өөрийн болгочихсон цагт би энэ мэхийг л хийн гэж бодоод байх зүйл байхгүй шүү дээ. Бие өөрөө үйлдчхдэ байхгүй юу. 

Хоёр мундаг хүн хамт бэлтгэл хийхээр хоёр биенийхээ бэлтгэлийг үрчихдэг юм. Одоо сумо гэхэд 15 өдөр 15 өөр  хүнтэй барилдаж байгаа шүү дээ. Тэр чинь бол муу сайн гэхгүй 15 түрүү үзүүрт л үлдэж байгаа хэрэг юм шүү дээ. Тийм болохоор хоёулаа түрүүлнэ гэсэн хоёр хүн хамт бэлтгэл хийх юм бол яагаад ч бүтэхгүй. Харин хоёр биенээ үрээд, муутгаад юун сайн барилдахтай манатай. 

Монголчууд бүгд л бөхийн удамтай ард түмэн. Япончууд хүртэл монголчууд та нар ухаан, бяраараа ч цөөхөн хүн амтай гэж яамлахааргүй чанарлаг ард түмэн гэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь дур сонирхлоор нь  хөгжүүлэх хэрэгтэй. Тнгсэн байхад монол хүүхэд бүхэн л авьяас чадвартай. 

Цол чимгийн тухайд  тэр харцага, гарьд хоёр ч юу л болдоо. Би тэр хоёр шинэ цол, дөрвийн давааны оноолт зэргийг таашаадаггүй хүн байгаа юм. Яваандаа багийн болжмор цолтой болвол яана гэж гэж шоглож хэлдэг юм. 

Мянган бяртай байгаад хүн яах вэ дээ. Мэх, хурд гэж аугаа зүйл байдаг байхгүй юу. Хурд байж л барилдаан гардаг. Гэтэл одооны бөхчүүд өөхөн бөхчүүд л болсон. 

Энэ жанжин малгай чинь нарийндаа бол манай бөхийн ч малгай биш. 1921 онд Сухбаатар жанжин гуайд гаргасан малгай юм билээ. Түүнээс биш хэн дуртай нь өмсөөд байдаг ч эд биш.  Гэтэл үүнийг манай бөхчүүд, уяачид өмсөөд л давхиад байдаг. Гэхдээ энэ бол минй л бодол шүү. 

Тэр удаан барилддаг чинь манай үндэсний бөхийн  барьц сонгох гэдэг лайтай юмнаас болоод байгаа байхүй юу. Аз сорьж, барьц сонгох дүрэм гарснаар амь тээж уддаг бөхчүүд олширсон.  Үүнийг ч өөрчлөх хэрэгтэй болчихоод байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид