Улаанбаатар 1c

Мөрөн хот үүсэж хөгжсөний 211 жилийн ойн баярын үеэр цол олгох барилдаан болно

Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89, Мөрөн хот үүсэж хөгжсөний 211 жилийн ойн баяр наадмын үеэр цол олгох бөхийн барилдаан болно.

Тус барилдаан нь сумын харцага, начин цолтой болон залуу 64 бөх зодоглож түрүүлсэн бөхөд сумын заан цол олгодог бөгөөд энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулна.

Бөхчүүд бүгд цолны төлөө барилдаж байгаа учраас шударга үзүүштэй барилдаан болдог бөгөөд энэ сарын 11-нд нэг, хоёр, гурвын даваа, 12-нд дөрөв, тав, зургаагийн даваа болох ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид