Улаанбаатар 1c

Д.Нарангэрэл: Иргэдийн зүгээс хүмүүс амны хаалт зүүхгүй хариуцлагагүй болсныг шүүмжилж байна

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэд, аж ахуй нэгжийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ирж байна. Иймд хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг бодож хариуцлагатай байж сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Ирэх намар, өвөл томуугийн дэгдэлтийн үеэр одооноос бэлтгэлээ хангаж дархлаагаа дэмжих хэрэгтэй” гэлээ.  Түүнчлэн тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 130 дуудлага иржээ. Мөн Австрали,  Швед улсаас Монгол улсын  хоёр   иргэн холбогдож коронавируст халдварын талаар зөвлөгөө авсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид