Улаанбаатар 1c

Д.Нямхүү: Зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ

Коронавирусээр оношлогдон ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан өвчтөнүүдээс зургаан хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ.

Эдгэрсэн зургаан хүний хоёр нь зургаадугаар сарын 18-ны өдөр Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн өвчтөн байсан бол үлдсэн дөрөв нь зургаадугаар сарын 11-ний өдөр Нур-Султан-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор иржээ.

Эдгэрсэн өвчтөнүүд дотор 6-12 настай гурван хүүхэд байгаа аж. Өвчтөнүүд бүгд 15 хоног эмчлүүлж улмаар эдгэрчээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 194 боллоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид