Улаанбаатар 1c

Улсын ажил Ч.Улаанаар дутахгүй

Улс төр:
NPost.mn
2020-07-07 12:39

                               -Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар улирч үлдэхийг санаархаж байгаа гэв үү-

Ч.Улаан өнгөрсөн 24 жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдын суудлаас огт өндийсөнгүй. 1996 оноос хойш УИХ-д зургаан удаа сонгогдож, Сангийн сайдаар гурван удаа, Шадар сайдаар нэг удаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар нэг удаа тус тус томилогдон ажиллажээ. Улсаа хөгжүүлэх сэтгэл, ур чадвартай байсан сан бол түүнд бүхий л боломж, бас эрх мэдэл нь байсан. Улсын төсвийг ерөнхийлөн захирдаг Сангийн сайд, Улсын дотоод ажлын гардан хариуцдаг Шадар сайд, стратегийн хамгийн чухал салбар болох Хөдөө аж ахуйн салбарын сайдаар ажиллахдаа тэр Монголд  гавьяа гэхээсээ гай л авчирсан гэгддэг.  Амин хувийн ашиг хонжоо, хадам, хамаатан саднуудынхаа хар шуналыг гүйцэлдүүлэхийн төлөө л төрийн зөөлөн сэнтийгээс тас зууралдсаар өдийг хүрсэн нэгэн гэхэд хилсдэхгүй.

Төрийн албыг төрлийн алба болгох завхралыг  Ч.Улаан хамгийн сурцтай, чадамгай хийдэг. Жишээ нь, тэр ХХААХҮ-ийн сайдаар ажиллах хугацаандаа эхнэрийнхээ дөрвөн дүүг төрийн хоолонд оруулжээ. Эхнэрийнхээ төрсөн дүү О.Оюун-Эрдэнийг сайдын зөвлөхийн албан тушаалд суулгаад дэргэдээ авсан бол О.Лхагвацэдэнг бүр Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болгосон. Тэр дүү нь одоо шинэ Цэвэрлэх байгууламж барих 300 сая ам.долларын төсөл дээр сандайлаад сууж буй. Харин О. Баасансүрэнг Төрийн банкны дэд захирлын албан тушаалд суулгасан. О.Даваасүрэнг хятадуудтай нийлүүлж, махны бизнес рүү оруулаад өөрөө сайдын хувиар тусгай зөвшөөрлийг нь өгч, бүхий л но, булхайг нь цээжээрээ хамгаалж, нуун дарагдуулсан. Төрийн сэнтийгээс салдаггүй хүргэн ахынхаа буянд хадам дүү нар нь ийнхүү төрийн мөнгөнөөс баруун, солгойгүй халааслаж болох эрх мэдэлд очицгоожээ. Магадгүй эхнэр нь 20 дүүтэйсэн бол тэр нэгийг нь ч үлдээлгүй төрийн албанд оруулаад дарга сэтэртэн болгож чадах хүн. Ч.Улаан ингэж л улайхгүйгээр ураг төрлийнхнөө хөлжүүлдэг нэгэн. Хийсэн, бүтээсэн гавьяагүй ч ар өврийн хаалга шагайж, “ах нь, ах нь” гэж явсаар төрийн бүхий л хайр ивээлийг хүртэж, албан тушаалын эрх ямбыг ханатлаа эдэлсэн түүнийг ихээхэн зальжин гэх юм билээ. Энэ удаад ч мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын суудалдаа улирахаар улайрч яваа сурагтай. “Ахынх нь эцсийн боломж” гэж алга хавсран албан тушаал гуйж яваа тухай нь Саарал ордноор нэг цуурч байна.

Ичих нүүр хэрвээ зардагсан бол ард түмэн дундаасаа мөнгө босгоод Ч.Улаанд л худалдаж авч өгөх байсан биз. Монголын төр Ч.Улаанд өргүй л байлтай. Улсаа хөгжүүл гэж бүтэн 24 жилийн хугацаа өгч байхад  тавхан ширхэг  хууль санаачлах ажлын хэсэгт багтсан л “шалихгүй” намтартай яваа нэгэн шүү дээ. Бүтэн 24 жил юу ч хийгээгүй хүнээс цаашид юу хийнэ гэж хүлээх вэ. Төрийн албыг төрлийн алба болгохыг нь, хамаатан саднуудынхаа халаасыг төсвийн мөнгөөр түнтийлгэхийг нь цаашид ч зүгээр харсаар суух гэж үү. Тиймээс  улс төрд Ч.Улаан шиг хэрэггүй хүн байхгүй.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Noluur bn sda
    Ulaan saidiin mongiig neg nuhur hadglaad baij bdg genlee udhgui il boloh biz in durakaar ern yadiin vhsen
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
Нийтлэлчид