Улаанбаатар 1c

Афганистанд гацсан энхийг сахиулагчид коронавирусийн халдвар авсан бололтой

Нийгэм:
NPost.mn
2020-07-07 14:52

            -Афганистанд үүрэг гүйцэтгэсэн 120 энхийг сахиулагч эх орондоо ирж чадахгүй гурван сар гацах                                                                                                        хугацаандаа халдвар авчээ -

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан Монгол цэргүүд коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн 120 энхийг сахиулагч оролцож, зургаан сар үүрэг гүйцэтгэжээ. Улмаар үүрэг гүйцэтгэх хугацаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусаад эх орондоо ирэх ёстой байсан боловч буцах нислэг хүлээсээр зургаадугаар сарын 13-ныг хүргэсэн байна. 

Улмаар зургаадугаар сарын 13-нд АНУ-ын цэргийн онгоцоор эх орондоо буцахаар Афганистаны Кабулын нисэх онгоцны буудал дээр иржээ. Гэтэл АНУ-ын цэргийн онгоц тодорхойгүй шалтгаанаар нислэг үйлдэх боломжгүй болсон тул тэд Афганистаны Кабулын нисэх онгоцны буудалд гацсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд тэдэнд коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд 50 цэргийн шинжилгээ эерэг гэж гарчээ. Тэднийг Кабулын нисэх онгоцны буудлын гадна майханд тусгаарласан бол биеийн байдал хүнд найман цэргийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүнээс хойш ар гэрийнхэн нь энхийг сахиулагчидтай холбоо тасарсан бөгөөд коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан 50 энхийн сахиулагч эмчилгээ хийлгэж байгаа эсэх, эмнэлэгт хүргэгдсэн найман энхийг сахиулагчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл авч чадахгүй байгаагаа учирлалаа. Энэ мэдээллийг нууцлахыг бусад цэргүүдэд үүрэг болгож, гар утас, холбоо хэрэгслийг нь хураан авсан байж болзошгүй тухай ар гэрийнхэн нь мэдээллээ.

Уг нь заавал АНУ-ын цэргийн онгоцоор биш өөр улсын онгоцоор, өөр улсын агаарын хилээр дамжуулан эх оронд нь авчрах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө Германчуудтай хамт үүрэг гүйцэтгэх монгол цэргүүд Чехийн онгоцоор эх орноосоо мордсон билээ. Гэтэл яагаад зөвхөн Афганистанд байгаа энхийг сахиулагчдыг бүтэн гурван сар хүлээлгэж, халдвар авсныг нь чанд нууцлаад байгаагын хариултыг ар гэрийнхэн нь олохгүй, сэтгэл зовнисон байдалтай байна.

Тиймээс Монгол Улсын Зэвсэгт Хүчний 10 дугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирж чадахгүй байсаар коронавирусийн халдвар авсан энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар яаралтай тайлбар хийж, олон нийтийн болон ар гэрийнхнийх нь айдас, түгшүүрийг арилгаж өгнө үү?

Цаашлаад манай улсын зэвсэгт хүчний 1300 гаруй цэргийн албан хаагч дайн самуунтай зургаан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Тэдгээр цэргүүд үүрэг гүйцэтгэх явцдаа коронавирусийн халдвар авсан тохиолдолд Афганистанд байгаа энхийг сахиулагчдын адил хөсөр хаяж, бодит мэдээллийг олон нийтээс нуух уу?

Иймд Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар энхийг сахиулагчдын аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх талаар олон нийтэд яаралтай мэдэгдэл хийж, Афганистанд гацсан энхийг сахиулагчдын хэзээ эх оронд нь явчирах, бусад улсад энхийг сахиулж байгаа цэргүүд коронавирусийн халдвар авсан эсэх баталгааг ил болгоно уу?

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • ЗОЧИН
    МОНГОЛД ИРСЭН ГЭСЭН ШҮҮ
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • zochin
    НҮБ-н шугамаар явсан болохоор л удаж байгаа. Ганцхан манай улс биш тэнд байгаа олон улсын цэрэг гацсан байгаа. Дараагийн ээлж очсон болохоор ээлж хүлээлцэх, тэнд очоод 14 хоног тусгаарлаж байгаад ээлжээ солилцоно. Удахгүй эх орондоо ирнээ. Сайн сайхнаар бодон ах дүү аав ээж нь удахгүй очино.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • M
    Arai dendvv yumaa say mongoloos nissen hvmvvvs ymar damjin ywah ntr gj bhgvi saadgvi nisej ochson getel ygd ali 4sar eh orondoo ireh estoi bsan hvmvvsiig corona giin ed degtelttei bga amerik d awaachaad tend hosor hayj bgan bee
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Найр наадамаа болиод Энхийг сахиулагчид аа эх оронд нь авчир
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • үзэх ёстойгоо л үзнэ!!!
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Tserguudee tataj avaacheee!!!
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Ganaa
    Unexeer tiim bol ooriin tsergee oorsdoo emchlene geed emch naraasaa bgaa gazar luu ni yvuul.. Mongolchuud emchlegdeed l irne.yvsan emch nart tsaling ni sariin 10.000xan k dolloroor bodoj unel novshnuudaa.
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Busad uls ruu enhiig sahiulhaar ywuulsan buh Mongol tserguudee yaraltai tataj awah heregtei sh dee❗❗❗❗
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Yanaa ymar hetsuu yum be tsereg ersee hurdan tataj avmaar yumaa ehni eeljind yun naadam .songuuli ve dee hun am tsuutei baij
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Todorhoi medeelliig ar gert ni uguuchee sanaa zowjil bn
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Тийм шдээ гаднаас хүмүүс ирэх гэж зовож байхад эндээс хүмүүс явуулаад байх юм Арайч дээ
    2020 оны 07 сарын 07
  • Зочин
    Хайран сайхан залуучууд ар гэрт нь хариу өгч сэтгэл санааг нь амраагаач ээ зэвсэгт хүчний дарга нараа
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • офицер
    энэ өмхий лалын улсууд хамгийн бохир заваан. Яаралтай цэргээ тат. наадмаа цуцал
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • zza
    00000000
    2020 оны 07 сарын 07
  • Хөөрхий хурдан холбогдож эрүүл саруул ирээсэй.аваачдээ ийм хүмүүсээ ядаж ар гэрийхэнд нь мэдээлэл тайлбар өгөөч .
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Hvnee avaacheee ta nar araichde nereee ar gert n yamar hetsv bgag medjunuu avch chadahgbin bol yah gej soligdoh eeljig endes yavulsin.
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
    • Тийм шдээ гаднаас хүмүүс ирэх гэж зовож байхад эндээс хүмүүс явуулаад байх юм Арайч дээ
      2020 оны 07 сарын 07
    • zza
      00000000
      2020 оны 07 сарын 07
  • Bayar
    Iim l ontsgoi comiss bn da gj
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • УОК araichdee iim xumuusee awaachee uuregee biyluulj ywaa ex oroniixoo toloo zutgej ywaa xumuus gej ene humuusiig xelne bizde! Tegtel The Hu hamtlagiig Mongoliin neriig gargaj ywaa gd tatsan.Xen ni gargaj ywaag xaraach!!!!!!!!
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
Нийтлэлчид