Улаанбаатар 1c

АН сонгуулийн сурталчилгаа хийлгэсэн мөнгөө өгөхгүй “мурив”

Улс төр:
NPost.mn
2020-07-07 17:32

АН-ынхан нэлээд олон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа хийлгэж, цацуулжээ.

Гэрээний дагуу тэдгээр телевиз, сонин, сайтууд гүйцэтгэлээ хангалттай хийж мэдээ мэдээллийг нь нэвтрүүлсэн байна.

Гэвч сонгууль болж өнгөрснөөс хойш 14 хоног өнгөрчихөөд байхад АН-ынхан хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн гэрээнийхээ төлбөр мөнгө, гүйцэтгэлийн төлбөрийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн байна. Телевиз болон сайтуудын нягтлангууд ардчилсан намын байранд уяатай мэт төлбөрөө хүлээн сахиж суух нь сүүлийн хэдэн өдөрт хэвийн үзэгдэл болж удирдлагууд нь ч авч хэлэлцэхгүй болж.

Сонгууль дууссаны маргааш АН-ын дарга асан С.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандаж “Өр төлбөрийг удахгүй барагдуулж дуусна. Ардчилсан нам түүхэндээ өртэй байж үзээгүй гэж мэдэгдсэн” байдаг.
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатаа 100 сая төгрөгөөр зарсан гэх АН-ын удирдлагууд өнөөдөр ч өртэй хэвээр байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд АН-ыг гэрээнийхээ дагуу төлбөрөө барагдуулж дуусахын шаардаж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид