Улаанбаатар 1c

ЭШЛЭЛ: Монгол Улсын Тод Манлай уяач, Улсын начин Ц.Дуламсүрэн

Тод манлай - Ц.ДуламсүрэнМонгол Улсын Тод Манлай уяач, Улсын начин Ц.Дуламсүрэнгийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Дэлхийн хэмжээнд үндэсний морин уралдаан, адууны өв соёлоо таниулах гэж байхад хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй.

Миний байнга хэлдэг нэг зүйл бол морины уралдаан Монголд үлдсэн ганцхан шударга зүйл. Авлигад өртөөгүй ганц юм. Нэг айлын хоёр хүүхэд морь уналаа гэхэд аль нь ч гэсэн би урдаа орно гэж тэмүүлдэг. Тэрнээс биш би чамд чихэр өгье, чи морио татчих гэхэд зөвшөөрдөггүй. Тэр утгаараа ММСУХ-ноос ёс зүйн жил гэж зарласан явдал сайн зүйл гэж би боддог. 

Наадам будилах болон монгол ёс заншил, өв уламжлалаасаа илүүтэй цолд нь шунасан, айраг, түрүү, бай мөрийг нь сонирхож байгаа уяачид байна уу гэх зэрэг сөрөг явдлууд моринд харагддаг. Тэгж ч нийгэм талаасаа шүүмжилдэг. Тэр болгоныг бид ялгаж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь уралдаан зөв зохион байгуулалттай байх нь уралдагч нарынх нь ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгч байгаа хэрэг юм.

Өнөөдөр бид эрх зүйт төрд амьдарч байна. Эрх зүй гэж юу юм бэ гэхээр нийгмийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээнүүдийн нийлбэрийг хэлнээ гээд томъёолчихсон байдаг. Монголчууд дээр үеэс цөөхөн хуультай байсан. Ихэнхийг нь ёс зүйгээрээ, заншлаараа зохицуулдаг байжээ. Тухайлбал, аавдаа очиж золгох ёстой, цагаан сараар ууц тавих ёстой гэсэн хууль байхгүй. Ёс зүйгээрээ л явдаг ш дээ. Тэгэхээр зөв үйлээр зөв ёс зүйгээр уралдаан зохион байгуулагдаж байж таны асуусан зүйл зөв дэг жаягтаа орох ёстой болов уу.

Уяач хүн ёс зүйтэй байна гэдэг нь ММСУХ-ны үйл ажиллагааны удирдлага болсон дүрэм журам, морь уралдуулах зохион байгуулалтын үйл ажиллагааг дагаж мөрддөг, эрх үүргээ зөв эдэлж, хууль дүрмийг зөв биелүүлж, ёс заншлаа дээдэлж   байхыг хэлэх болов уу.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид