Улаанбаатар 1c

Лүнгийн гүүрний цаана байдаг хоолны газар үерт живлээ гэх мэдээлэл худал

Лүнгийн гүүрний цаана байдаг хоолны газар үерт живлээ гэх мэдээлэл тархаад байгаа. Үүнийг Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас тодруулахад “Манайд одоогоор тийм дуудлага ирээгүй байна” гэсэн юм. Мөн Лүн сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад “Хоолны газар живээгүй. Их хэмжээний усархаг бороо орсны улмаас зам давж үерлэж байна” гэв. Эрдэнэсант сумын Засаг даргаас энэ талаар тодруулахад “Усархаг борооны улмаас аймгийн төвөөс 12 км зайд үер бууж, замын хөдөлгөөн зогсоод байна. Тухайн хэсэгт буюу үер буусан газарт хоолны газар байхгүй. Сошиалд хоолны газар живсэн талаарх мэдээлэл нь худал” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид