Улаанбаатар 1c

УРАЛДААНЫ ЗАМ ШАВХАЙ ИХТЭЙ БАЙГАА УЧИР ХЯЗААЛАН МОРДУУЛАХЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм.

Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны гишүүд шийдвэр гаргаад эргэж мэдэгдэнэ гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид