Улаанбаатар 1c

ҮСХ: Ажилтай боловч өөр ажил хайж байгаа 10700 иргэн байна

Үндэсний Статистикийн Хороо-н зураг.Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 1.1 хувиар буурчээ. Түүнчлэн, Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны зургадугаар сард ажилгүй 5.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны зургадугаар сард нийт 1.7 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 611 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны зургадугаар сарын эцэст 30.3 мянга, үүнээс 19.6 (64.5%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.7 (35.5%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа талаар үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид