Улаанбаатар 1c

Нар, хур тэгширсэн наадмын эхний өдөр “Дээдийн заяатай Монгол” шинэ дуу мэндэллээ

Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын эхний өдөр залуу уран бүтээлчдийн шинэ дуу мэндэлжээ. Тодруулбал, яруу найрагч Б.Анхбаярын шүлэг, Б.Сайнтөмөрийн аялгуу “Дээдийн заяатай Монгол” дууг залуу дуучин Э.Пүрэвжав дуулжээ. Уншигч та бүхэнд тэдний шинэхэн уран бүтээлийг толилуулж байна.

 

Дээдийн заяатай Монгол

Ардын дуутай найрнаар амрагийн харцанд жавхаажиж

Аранзал залуу насныхаа ид хаваар тэнхээжиж

Аргил мөнгөн замиланг алдалж дэвээд босохдоо

Арвин цагаан буяныг зодгондоо хурайлсан монгол оо би...

Дахилт:  Дээдсийн амь оршоосон

                Дэлтийн тоостой нутагтаа

               Дээдийн заяагаар мэндэлсэн

               Дээлтэй монголын удам аа би

Буурин тамгатай хөрсөнд өвгөдийн сургаалиар торниж

Бодлын мөнгөн чагтагыг саруул ухаанаар зангидаж

Буурал хорвоогийн цадигийг дээлтийн тавилангаар туулахдаа

Бургасан уурганы хуйваар дэлхийг даялсан монголоо би...

Дахилт:  Дээдсийн амь оршоосон

                Дэлтийн тоостой нутагтаа

               Дээдийн заяагаар мэндэлсэн

               Дээлтэй монголын удам аа би

Наран үдэлсэн хоймортоо эцгийн суудлаар ханхайж

Намтар баян амьдралыг эрийн жудгаар туулахдаа

Найман зууны тэртээх дээдсийн удмыг залгамжлан

Наран дурдмал нутгийнхаа голомтыг манасан монголоо би...

 

Дахилт:  Дээдсийн амь оршоосон

                Дэлтийн тоостой нутагтаа

               Дээдийн заяагаар мэндэлсэн

               Дээлтэй монголын удам аа би

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид