Улаанбаатар 1c

Жолооч, зорчигчид нь хамгаалах бүс хэрэглээгүй тээврийн хэрэгсэлийг зорчуулахгүй болохыг анхаарууллаа

Баяр наадам тохиож буй эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах, орох иргэдийн хөдөлгөөн ихсэж, замын хөдөлгөөн ачаалалтай байгаа билээ.  Хөл хөдөлгөөн ихсэхийн хэрээр жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх зэрэг Замын хөдөлгөөний дүрэм зөрчих тохиолдол цөөнгүй гарч байна. Иргэдийн амь насыг хамгаалж, эрүүл аюулгүй зорчиход анхаарах зорилгоор ТЦА-наас хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигч нарыг Улаанбааар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг мэдэгдлээ. Учир нь тээврийн хэрэгслийн ард суусан зорчигч нар огт хамгаалах бүх хэрэглэхгүй байгаа аж.

Мөн Аймгууд хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчдыг /ялангуяа арын зорчигчдыг/ аймагруу оруулахгүй, аймгаас гаргахгүй буюу замын хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид