Улаанбаатар 1c

Их насны уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 210 гаруй Их насны морьд шандас сорьсноос  түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун, аман хүзүүнд  Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягийн цавьдар морь  хурдаллаа.

Мөн айргийн гуравт, Дундговь аймгийн манлай уяач Г.Чинзоригийн хээр,  айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор, айргийн тавд, Ховд аймгийн Буянт сумын уяач Э.Батсуурийн саарал морь тус тус хурдалж, хур олныг баярлуулав.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид