Улаанбаатар 1c

ХӨСҮТ-ийн Шуурхай албаны утсанд дуудлага ирсэнгүй

Улсын баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Өнөөдөр буюу баяр наадмын эхний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт найман иргэн хандаж зөвлөгөө авчээ. Харин тус эмнэлгийн шуурхай албаны 100 дугаарт дуудлага ирээгүй байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 222 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 27 нь коронавируст халдвараар өвчилсөн иргэд байна. Халдварын улмаас тусгаарлагдан эмчлүүлэгчдийн 24 нь биеийн байдал хэвийн, гурав нь хүндэвтэр байгаа аж.



 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид