Улаанбаатар 1c

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц нэг давлаа

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц Тулгар төрийн 2229, Их монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд аймгийн начин Д.Уламсайханаар нэг давжээ. Харин хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолт таарч харамсалтай нь өвдөг шороодлоо.

Ө.Пэрэнлэйжамц өнгөрсөн жилийн их баяр наадмын нэгийн даваанд улсын гарьд И.Доржсамбуутай оноолт тааран барилдаж унаж байсан билээ. Тэрбээр Монголын 3х3 сагсан бөмбөгийн 18 нас хүртэлх үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг өсөх ирээдүйтэй тамирчин юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид