Улаанбаатар 1c

Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам эхэллээ

Энэ жил Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байгаа билээ. Өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн, Үндэсний их баяр наадам, аймгийн ойн баярын нэгдсэн арга хэмжээ ёслол төгөлдөр эхэллээ.

Баяр наадмыг Төрийн далбаа залах ёслолын ажиллагаагаар эхлүүлж, аймгийн хурц арслан Улахпаны Береке, Үндэсний сурын Улсын аварга Самжидын Алтанцоож, аймгийн алдарт уяач, Халымын Медет, Дарын цогцолбор сургуулийн сурагч, Орос хэлний хичээлээс 800 оноо авсан Бахытын Толхын нар гүйцэтгэв.  Аймгийн Засаг дарга А.Гылымхан наадмын үйл ажиллагааг нээн үг хэлж,  түмэн олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакар, БНКУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев нар  оролцож байна. Ийнхүү баяр наадам хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид