Улаанбаатар 1c

Урианхай сурын харваанд спортын мастер Э.Хосбаяр түрүүлж, улсын мэргэний болзол хангалаа

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын Урианхай сурын харваа XIII зуун цогцолборт болж өнгөрлөө. Урианхай сур нь зөвхөн эрчүүдийн наадам  бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байнаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой. Энэ жилийн Урианхай сурын харваанд нийт 120 харваач оролцсоноос Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, харваач, спортын мастер Э.Хосбаяр 30 сумнаас 21 онож, Урианхай сурын улсын мэргэний болзол хангалаа. Түүнчлэн цэц мэргэнээ сорьсон харваачдаас  хамгийн залуу нь 19 настай байсан бол хамгийн ахмад нь 77 настай байв.

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд тэргүүлсэн харваачид:

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид