Улаанбаатар 1c

Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон 756 харваачаас 128 нь тунаж үлдлээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа үргэлжилж байна.  Энэ жилийн шагайн харваанд 92 багийн нийт 756 харваач цэц мэргэнээ сорилоо. "Одоогийн байдлаар шилдэг 16 багийн 128 харваач үлдэн харваж байна" гэж Үндэсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхжаргал мэдэгдэв.

Шагайн харвааны хэсгийн тоглолт өнөөдөр, маргааш үргэлжилж, үзүүр, түрүүгээ тодруулах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид