Улаанбаатар 1c

Онлайн, теле наадмыг зохион байгуулахад 5000 гаруй хүн ажиллаж байна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харваа хөтөлбөрийн дагуу “XIII зуун” цогцолборт газар, Хүй 7 худагт морин уралдаанууд тус тус болж, үргэлжилж байна. Коронавирусийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрийн гурван наадмыг онлайн, теле хэлбэрээр бэлтгэн шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.

Наадмыг үзэгч, наадамчиддаа хүргэхэд Монголын телевизүүдийн холбоо, МҮОНРТВ, Монголын Гэрэл зурагчдын холбоо, Херо интертайнментийн 300 гаруй уран бүтээлч хамтран ажиллаж байна. Мөн урлагийн ажилтан, спортын тамирчид, тохижилт үйлчилгээний ажилтнууд, цагдаа, зэвсэгт хүчний дайчид гээд нийт 5200-аад албан хаагчид наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид