Улаанбаатар 1c

Баянхонгорт Ч.Алтангэрэл түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангалаа

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Баянхонгор аймгийн наадам өнөөдөр болж өнгөрлөө. Энэ жил тус аймгийн наадамд “Хонгор нутаг” дэвжээний бөх, Баянлиг сумын харьяат, аймгийн харцага Ч.Алтангэрэл түрүүлж,  аймгийн арслан цолны болзол хангалаа. Мөн Жинст сумын харьяат, аймгийн начин Э.Батмагнай үзүүрлэв. Үзүүр, түрүү булаалдсан хоёр чөлөөт бөхөөр хичээллэдэг бөгөөд дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь билээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид