Улаанбаатар 1c

СОЁОЛОН: Дамбын Хишигжаргалын халзан үрээ аман хүзүүдэж,  Г.Чинзоригийн хар үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан Хүй долоон худагт боллоо. Соёолон насны хурдан морьдын уралдаанд  Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат  Дамбын Хишигжаргалын халзан үрээ аман хүзүүдэж, 

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ.

 

Харин Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суын харьяат Г.Батболдын хүрэн үрээ айргийн гуравт,  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат С.Энхтөрийн хурдан хээр айргийн дөрөвт,  Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзоригийн айргийн тавд бор үрээ хурдаллаа. 

Энэ жилийн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг оролцож, хурд хүч, шандас шөрмөсөө өрсөлдүүлжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид