Улаанбаатар 1c

ДӨРВИЙН ДАВАА: Улсын аварга Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар давлаа

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Улсын өндөр цолтой бөхчүүдээс Улсын аварга Намсрайжавын Батсуурь, Гунаажавын Эрхэмбаяр, Сүхбаатарын Мөнхбат нар учраа бөхөө давлаа.

Дөрвийн даваанд давсан буй бөхчүүд:

  • Улсын аварга Н.Батсуурь аймгийн харцага Д.Пүрэвдоржоор
  • Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Л.Батсайханаар
  • Улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Энх-Амгалан
  • Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Э.Сумъяабатаар
  • Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнээр
  • Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд улсын харцага Б.Одгэрэлээр
  • Аймгийн арслан Д.Тогтохжаргал улсын харцага Д.Бат-Эрдэнээр
  • Аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ улсын харцага Н.Батзаяагаар тус тус дөрөв давлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид