Улаанбаатар 1c

С.Тэмүүжингийн хул даага төрийн наадамд түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Баярсайханы уясан С.Тэмжүүжингийн хул даага  түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага аман хүзүүнд хурдлан төрийн их баяр наадамд торгон жолоо өргүүллээ.

Айргийн гуравт Т.Батцоож манлайгийн уяж хурдлуулсан Ц.Гончигсүрэнгийн хээр даага хурдалж, айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хул даага орлоо. Харин айргийн тавд Монгол Улсын начин Б.Сэр-одын унаган адуу Дундгоювюь аймгийн сайнцагаан сумын харьяат Ц.Онолбатын  хонгор халзан даага хурдлав. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид