Улаанбаатар 1c

Гарьд Б.Гончигдамба тавын даваанд өвдөг шороодож, Т.Дүгэрдорж начин цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Жил жилийн наадмын үзүүр түрүүний бөхийн таамагт маргаангүй нэр дэвшдэг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба  тавын даваанд цэргийн арслан Т.Дүгэрдоржид өвдөг шороодов. Ингэснээр Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж улсын начин цолны болзол хангалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид