Улаанбаатар 1c

О.Мөнх-Эрдэний начин цолыг хурдан удмын даагаар мялаалаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, начин цолны эзэн болсон Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Оюунбаатарын Мөнх-Эрдэнийг хурдан удмын даагаар мялаалаа.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар шинээр долоон Улсын начин цолтон төрсөн бөгөөд тэднээс хамгийн залуу нь О.Мөнх-Эрдэнэ тул ийнхүү хурдан удмын даагаар шагнажээ.

Энэхүү шагналыг 1994 оноос хойш тухайн жилийн хамгийн залуу начинд олгож ирсэн бөгөөд хамгийн анх Д.Сумъяабазар 20 насандаа улсын начин цолыг хүртэж авч байжээ.

О.Мөнх-Эрдэнэ 2019 онд буюу Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний баяр наадмын барилдаанд Аймгийн арслан цол хүртсэн. 

Аваргыг давж, начин цол хүртсэн О.Мөнх-Эрдэнэ

  • Дөрвийн даваанд Улсын харцага Н.Батзаяа
  • Гурвын даваанд Дархан Аварга Г.Өсөхбаяр
  • Хоёрын даваанд Аймгийн арслан Д.Цэвэлсодно
  • Нэгийн даваанд Б.Зоригоог тус тус давсан.

Харин зургаагийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон юм. Залуу начин О.Мөнх-Эрдэнэ 1995 онд төржээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид