Улаанбаатар 1c

Энэ жилийн наадмын хамгийн удаан үргэлжилсэн таван барилдаан

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанаас эхлэн барилдааны хугацааг харуулсан юм. Ингэхэд наадмын хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн барилдаан 55 минут үргэлжилжээ. Тодруулбал, гурвын даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэр,  улсын начин Ш.Дарханбат нар 55:37 минут барилдаж, Ш.Дарханбат давжээ. 

Уншигч танд хамгийн удаан үргэлжилсэн таван барилдааныг танилцуулж байна. 

  • Улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Ш.Дарханбат нарын гурвын давааны барилдаан 55:37 минут үргэлжилж, Ш.Дарханбат давжээ.
  • Улсын аварга Н.Батсуурь болон улсын заан цол хүртсэн М.Бадарч нарын наймын давааны барилдаан нийт 50:53 минут үргэлжилж, Н.Батсуурь давав.
  • Дөрвийн даваанд Улсын начин Ш.Дарханбат аймгийн арслан Б.Суманчулуун нар 47:49 минут барилдаж, Б.Суманчулуун давсан.
  • Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ нарын тавын давааны барилдаан 41:03 минут үргэлжилж, О.Мөнх-Эрдэнэ хаяжээ.
  • Улсын начин Э.Энхбат аймгийн арслан Н.Мустафа нар тавын даваанд 39:13 минут барилдаж, Н.Мустафа давсан байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид