Улаанбаатар 1c

Г.Тогтохбаяр: Хуушуур хайрах чимээнд өнгөрүүлсэн 12 жил маань энэ амьдралыг босгосон

Увс аймгийн Тэс сумын харьяат Хорхойн Мягмарын гэр бүл олон жилийн өмнөөс Налайх чиглэлийн авто замд түшиглэж Хуушуурын газар ажиллуулжээ. Тодруулбал, “Тоодонгийн хуушуур” нэртэй энэ жижигхэн континерт Г.Тогтохбаяр гуай  үр хүүхдийн хамт 12 жил тасралтгүй хуушуур хийж зарсан гэнэ.

Түүний хуушуурыг эрж, сурсаар ирдэг хүмүүс “Тоодоо гуай” хэмээн авгайлах болсноор хуушуурын газраа ийн нэрлэсэн аж. Тэрбээр,  “Хань бид хоёр 16 хүүхэдтэй. Тэртээгээс өдий хүртэл хуушуур зарж тэднийхээ хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэлээ” хэмээн ам бардам хэлж сууна.

Дундговь аймгийн Дэрэн сумын гаралтай Тоодоо гуай өдгөө нас сүүдэр 80 гарч байгаа хэдий ч ануухан аж. Зорьж ирсэн хүмүүст “Ээж нь” хэмээн дотно хүүрнэх Тоодой гуайн хуушуурыг авсан бүхэн ам сайтай буцаж байв.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид