Улаанбаатар 1c

Д.Нямхүү: 80 настай эмэгтэй эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр, 7-р сарын 12-нд 143 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн 80 настай ХӨСҮТ-д 24 хоног эмчлэгдэн эмэгтэй эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Афганистаны онгоцоор 62 дайчид эх орондоо ирлээ. Хоёр нь ХӨСҮТ-д, 59 нь Багабаян амралтад, нэг нь Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдлаа.

2020 оны долдугаар сарын 12-нд хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна. Үүнийг задалж хэлбэл:

  • Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 120 хүний давтан шинжилгээ
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн есөн жолоочоос сорьц аван шинжлэхэд коронавирус илрээгүй" гэлээ.

 

Одоогийн байплаар Монгол Улсад одоогийн байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 230, үүнээс 203 нь эдгэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.
 


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид