Улаанбаатар 1c

Хязаалан насны хурдан морьдын уралдаанд Дугаржавын Ганзоригийн хар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 170 гаруй хязаалан насны морьд шандсаа сорьсноос  Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ түрүү магнайд хурдаллаа. Энэхүү хар үрээ  нь өнгөрсөн жил шүдлэн насандаа түрүүлж, төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлж байсан бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Батхүү уяа сойлгыг нь тааруулжээ.

Харин хязаалан насны хурдан морьдын уралдааны аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн үрээ, айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Занганы Пүрэв-Очирын хүрэн үрээ, айргийн тавд Архангай аймгийн Хотон сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид