Улаанбаатар 1c

Морьноос унасан хүүхдийг тосч авсан цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд талархал илэрхийлье

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд долдугаарт хурдалж явсан дааганы хүүхэд унахад Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон уралдаанч хүүхдийг шуурхай тосч аван эмнэлгийн ажилтнуудад хүргэж өгчээ. Ийнхүү иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хэв журмыг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн дэслэгч Х.Баднаажононд иргэд, олон нийт  талархал ирүүлсээр байгаа юм.

Танд нийт наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье !

Mpa.mn агентлагийн гэрэл зурагчин Г.Өнөболд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид