Улаанбаатар 1c

Хүүхэд морьноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярт зориулсан хурдан морины уралдаанд зургаан насны нийт 310 хурдан морьд, давхардсан тоогоор 84 унаач хүүхэд уралдснаас морьноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдсэнгүй.

Уралдааны үеэр уяач, уралдаанч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт шаардлага, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн  хэргэжилтийг салбар байгууллагууд хангуулан ажиллуулав.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид