Улаанбаатар 1c

Эрлийз дунд нас: Түрүү магнай, аман хүзүүд Говь-Алтай аймгийн хүлгүүд хурдаллаа

Үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан морины уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Энэхүү ангилалд 130 гаруй хүлэг уралдсанаас  Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хээр түрүүлж,  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр аман хүзүүдлээ.

Харин айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач Н.Хүрлээгийн хээр,  айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Отгонлхагвын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгийн хүрэн тус тус хурдаллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид