Улаанбаатар 1c

Сэрэмжлүүлэг: 11 настай хүү санамсаргүй хоолойгоо боомилон ухаан алджээ

Өчигдөр буюу долдугаар сарын 12-ны  өдөр 20:24 цагт Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар  шуурхай ажиллан, тус газарт 1 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй хоолойгоо боомилж ухаангүй, бие нь хөрсөн байдалтай байжээ. Иймд эмнэлэгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж түргэн тусламж иртэл, 20 орчим минут амьсгал дэмжих массаж хийж ухаан оруулсан байна.

 

Иймд эцэг эхчүүд та бүхэн баяр наадмын өдрүүдэд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана тоглож байгаад нь цаг үргэлж анхаарч байхыг албаныхан анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид