Улаанбаатар 1c

Танилц: Улсын начин О.Мөнх-Эрдэнэ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбатаар тав давж, начин цолны хүртээд буй Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнийг танилцуулж байна

Тэрбээр 1995 оны гуравдугаар сарын 25-нд мэндэлжээ. Өдгөө 25 настай бөгөөд өнөө жил улсын начин цол хүртсэн долоон бөхөөс хамгийн залуу нь юм.  

Өнгөрсөн жил Орхон аймгийн баяр наадамд  найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. 

Улсын начин О.Мөнх-Эрдэнэ 195 сантиметр өндөр, 130 килограмм  жинтэй аж.

Бүсгүйчүүдийн харааг булаасан царайлаг, нуруулаг залуу эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид