Улаанбаатар 1c

Шүдлэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хээр үрээ түрүүллээ

Үндэсний их баяр наадамд 252 шүдлэн насны морьд бүртгүүлж,  60 гаруй нь уралдаж  Завхан аймгийн Отгон сумын харьяат А.Лхагвагийн хүрэн үрээ аман үзүүлж,  тус аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Баяржавхлангийн хээр үрээ түрүү магнайд хурдаллаа.

Харин айргийн гуравт Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Б.Батсүхийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Н.Дөлгөөний халиун үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат У.Тамирын хул халзан үрээ тус тус хурдалжээ.

Ийнхүү Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид