Улаанбаатар 1c

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дэлхий дахинаа 14,455,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608,000 хүн энэ өвчний улмаас эндлээ.

Тодруулбал сүүлийн 24 цагт 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн энджээ.

Өнгөрсөн хоногт АНУ-д 67,000, Бразилд 23,000, Энэтхэгт 39,000 хүн шинээр халдвар авжээ. ОХУ-д 6,109 хүн шинээр халдвар авч, 95 хүн эндсэн байна.

Манай улсын хувьд өнөөдөр 24 хүн шинээр ажиглалтад орж, нэг хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар 2,784 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 52 хүн байгаагийн дөрөв нь эрчимт эмчилгээний тасагт байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид