Улаанбаатар 1c

Ургамал гэдэг тордоод хайрлаад байвал сайн ургадаг зүйл

Монголчууд бидний хийж бүтээх зүйл маш их тэмүүлэлтэй, түүндээ хүрэхийн тулд тууштай тэмцэж, үндэсний үйлдвэрлэл, өөрсдийхөө хийж бүтээсэн зүйлээр бахархаж, гайхуулах маш олон сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үүний нэг тод жишээ бол Ховд аймгийн Мөст сумын иргэн М.Батдорж түүний гэргий Д.Пүрэвсүрэн нар юм.

Анх 2008 онд хүлэмж, ногоо эрхэлж өдийг хүртэл үр шимийн хүртэж үр хүүхэд болон өөрсөддөө хөрөнгө оруулалт хийж яваа хүмүүс юм. Жимс ногоо тарина гэдэг тийм ч хэцүү биш, бидэнд газар шиг их юм алга. Тарихад хүн чадахгүй нууц гээд байх юм байхгүй, гагцхүү бид өөрсдөө л хичээж тууштай байх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Хэзээнээс хүлэмжийн ногоо, жимс жимсгэнэ тарьж эхэлсэн бэ. Та болон  гэргий тань ямар мэргэжилтэй вэ?

-Намайг М.Батдорж гэдэг Ховд аймгийн Мөст сумын уугуул. Анх 1975 онд Монгол Улсын их сургуулийг Инженер, эдийг засгийн мэргэжилээр төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш Улаанбаатар хотод суурин амьдарч байна. Бид хоёр нэг нутгийнх. Хань маань 1970 онд багшийн дээд сургуулийг төгсөж, нутагдаа 5 жил багшлаад, намайг төгсдөг жил хотод ирсэн. 1990 оноос буюу тэтгэвэртээ суусан үеэс Шувуун фабрикийн хойд дэнжид 2 га газар худалдан авч арчилаад нутгийнхаа чацаргана, бургас, улиасыг, суурьшуулаад нутагшуулаад ажиллаад амьдарч байна. Мөн хүлэмжийн ногоо тариалдаг.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хоёулахнаа бүх зүйлээ арчилж тойглодог юм уу?

-Манайх гурван  охин нэг хүүтэй. Бүгд өрх тусгаарласан. Бид хоёр энэ их ажлыг хоёулахнаа барахгүй ээ. Нэг цэцэрлэгч залуу бий. Тэр маань бүх ногооны талбайн зэрлэг зулгаах, услах, зүлэгжилт гээд бүгдийг л хийж, бидэнд их тус дэм болдог.

-Анх жимс ногоо тарьж эхэлж байхад буруу арчлахаас эхлээд бэрхшээлтэй зүйл гарч байв уу?

-Бүх юм бэлэн биш байсан болохоор анх хэцүү л байсан. Гэхдээ ургамал гэдэг тордоод хайрлаад байвал сайн ургадаг зүйл. Ялангуяа байгальтай харьцая гэвэл сэтгэл, ус хоёр байхад бүх зүйл бүтэнэ. Мянга бэлтгэл нь байгаад сэтгэл гаргахгүй бол хөдлөхгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батдорж ах Пүүжээ эгч 2 мундаг хүмүүс шүү
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
Нийтлэлчид