Улаанбаатар 1c

Хүнд цаг үеийг туулж байгаа залуу гэр бүлд сэтгэлийн дэм өгцгөөе

Хүнд цаг үеийг туулж байгаа залуу гэр бүлд сэтгэлийн дэм өгцгөөе

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд 7-р сарын 15-ны өдөр Шатахуун тээвэрлэгч машин осолдож дэлбэрэлт болсон аймшигт осол болж Ж.Банзрагч болон О.Цэнгэл нарын залуу гэр бүлийн 7 хүн өртөж, 5 настай бяцхан охин нас барсан бөгөөд нөхөр Банзрагч болон 10 настай хүүгийн хамт сэхээн амьдруулах тасагт 60 - 85% түлэгдэлттэй амьдрахын төлөө тэмцэж байна.

Эхнэр О.Цэнгэл том охин (13 нас), бага хүү (4 сартай), ээж Б.Ариунаа нарын хамт мөн Гэмтлийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт 30 - 60% түлэгдэлттэй эмчлүүлж байна. Алтан гарт эмч нарт тэдний эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд сайхан сэтгэлт Монголчуудаасаа сэтгэлийн дэм, хандивын тусламжийг хүсэж байна.

Урт хугацааны эмчилгээ, хагалгаа шаардлагатай болоод байгаа энэхүү залуу гэр бүлд эмчилгээний зардал ихээхэн шаардлагатай болоод байгаа бөгөөд та бүхний сэтгэлийн үгтэй бага ч гэсэн хандив тэдэнд маш их дэм болох юм шүү.

Хандивийн данс:
ХААН БАНК
Очбаярын Цэнгэл
Хаан Банк -5021715838
Голомт Банк -2205040025
Худалдаа хөгжлийн банк -472008534

Холбогдох утас: 95452112

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид