Улаанбаатар 1c

Г.Эрдэнэбат: Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч, генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал 7 сарын 22 ны өдөр таван өдөр үргэлжилсэний эцэст шүүхээс тухайн хүмүүсийг гэм буруутайд тооцож яллах дүгнэлт гаргасан.

Тэгвэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ял аваад байгаа Б.Хурц болон бусад 9 хүн шүүх хуралаас өмнө энэ хэргийн талаар ямар тайлбарыг өгч байсан бэ.

УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат: Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй.

-Өнөөдөр Монголын нийгэмд бие биенээ гутаан доромжилж, өөдтэй нэр зүүхээргүй л гундаалаа. Үүний нэг нь би боллоо. Манай найз “Саяхан л чи мөнгө төгрөг хээл хахууль, хууль бус зүйлд орооцолдохгүй явсан хүн. Гэтэл харин ч бүр эсрэгээрээ нэг мөсөн ийм том зүйлд орооцолдох гээд яваад байсан юм уу” гэж байна. Бас л айхтар үг шүү. Намайг мэддэг найз маань тэгж байна гэхээр. Улс төр хүнийг ийм л болгодог юм байна. Тархи угаалтыг сайн хийж чаддаг юм байна гэхээс өөр би одоо юу ярих вэ. Ийм дайралт болно гэж огт бодоогүй, тооцоолоогүй.

-Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн тухайд Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн бол Т.Чимгээ мөрдөн байцаалтын шатнаас өмнө нь хэд хэдэн удаа хэргээ хүлээж байжээ. С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн учир одоо захиалагчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Учир нь хэргийг үйлдсэн хүнийг олж байж, захиалагчийг олдог олон улсын туршлага байдаг аж. Энэ тухайд Г.Эрдэнэбат прокурор “Хэргийн ул мөрний араас л явна. Гэмт хэрэг үйлдсэн газар захиалагчийн ул мөр байдаггүй. Харин захиалагчийг шалгах үед зарим нэг хүнд энэ хэргийг илрүүлэхгүй байх сонирхол байна. Мөн энэ хэргийг зохиомол гэж байгаа нь өөрөө зорилготой үйлдэл” гэв.

“Эрүүдэн шүүсэн асуудал дээр 2018 оны арванхоёрдугаар сард албан ёсоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаад явж байсан. Энэ үед зарим улстөрч, албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг олж авсан байдаг. Тэр нь дуулиан болоод ҮАБЗ, УИХ-ын чуулган, сүүлдээ бүр сэтгүүлчдэд хүртэл үзүүлсэн тэр нотлох баримт илрээд, 2019 оны гуравдугаар сарын 15-нд энэ хэрэгт холбоотой хүмүүсээ бариад яллагдагчаар татсан. Шүүгчийн захирамж гараад цагдан хорьсон” гэсэн билээ. Харин Ц.Нямдорж сайд гуравдугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдааны дараа эрүүдэн шүүсэн асуудлаар мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Нямдоржтой Нямдоржгүй илэрчихсэн байсан хэрэг дээр сайд өөрөө урдуур, хойгуур нь гүйгээд “Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гээд байгаагийн цаана ог өөр ашиг сонирхол яваа хэрэг.

-Эрүүдэн шүүсэн дээр таны ажлын алдаа гарсан уу?

-Өөртөө байгаа хууль зүйн бүх хэрэгслээр шалгаж, шийдвэрлэж байсан учраас би яг жилийн өмнө “прокурор ажлаа хийсэн” гэж ярьж байсан. Одоо ч үүнийгээ л ярина. Гэхдээ хэрвээ шалгадаг байгууллага нь шалгаад “ийм зүйл дээр буруутай байна аа” гээд тогтоовол тэр л биз дээ. Тэр бол бултаж бусгаад, олон нийтийн өмнө өөрийгөө өмгөөлснөөр шийдэгдэх асуудал биш.

Харин энэ ярианд дунд, энэ хэргийн дүйвээнээр энэ хүмүүсийн гэм бурууг нотолсон бусад нотлох баримтууд үгүйсгэхдэхгүй шүү. Энэ хүмүүсийг эрүүдэн шүүгээд хэрэг хүлээлгэчихсэн гэдэг яриа бол хэргийн хүрээнээс хальсан хийсвэр дүгнэлт.

-

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Bulgan l buhnig gerchilne mani yu gej heleh ni ogt hamaagui shuu dee. Gerchinhee undeslelig barij tailbar hiih ni zuv gej oilgoj bna
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • 1998 оны налгар намрын орой тэр үеийн засгын газрын гишүүд ардчилалын алтан хараацайнууд бааранд тааралдаж авгүй байдалд орцгоогоод сүүлдээ эвлэрцгээж шил юм ууж сууж байтал Зориг халчихсан гэхдээ та нар ардчилалыг буруу замаар эхлүүлсэн шүү гэж хэлж байхад Элбэгдорж өөдөөс нь санамсаргүй харж сууж анхааралаа төвлөрүүлээгүйгээр намайг хэлж байна гээд хардаж Бат Үүлтэй нийлж зоригыг алуурчинд захиалага өгч алуулсан. Тэр алуурчин нь урд нь хүн амины хэрэг хийж байсан алуурчин юм.
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • zochin
    hergee hvleegeegvi shvv Sodnomdarjaa Chimgee 2 hiigeegvi yman deer yaj hvleeh ym be Erdenebataa chi vr hvvhedgvi yu Erdenebataa chi ooroo jangaa ideed zail daa
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • х
    ДУУГАЙ ХУЦАЛГҮЙ. ОЧИЖ ЖАНГААА ИД ХҮҮР МИНЬ
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Д.Энхтуяа ахмад багш
    Уос төрийн зорилгоор С Зоригын амь насыг захиалгаар бүрлэгсэн нь олон түмэнд тодорхой аллагыг гардан үйлдсэн гэмт хэрэгтэнгүүд өөрсдөө хэргээ хүлээчээд бхад захиалага өгсөн хүнийг нь илэрүүлэх болохоор л замхаруулах зорилгоор шүүггч прокурор тагнуулын газрын хүмүүст зориуд ял тулгаж бна гэсэн дүгнэлтэнд хүргэж бна
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • зочин
    Отгонбилэгийн хөлсний алуурчид мөнөөс мөн. Захиалагч нь Отгонбилэг байх гэж боддог.Тэр хүн байхгүй тул энэ хэрэг хэзээч илэрхгүй .Багабаньд найз нь хумсаа нуудаг муур шиг дуграхгүй нь мэдээж .Ямар нэгэн сэжүүр гарах юм бол МАН ын нэлээн хэдэн нөхдүүд шоронд явна. Сэжүүр гархаас айгаад дахин нэг зохиомол хэрэг үүсгэж байгаа нь энэ .
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Тэгээд чи зохиогоогүй л юм бол энэ хэргийг зохиож захиалсан гэдгийг л хэлээч. Хурц та 2- ярьж хэлж бгааг харахад дандаа Нямдорж руу хандаж буруутгасан бх юм . Бүр ландаа шүү! Нямдорж харин энэ хүмүшс хүн алаагүй өөр захиалагч бгаа гээд бх юм . Тэр үнэнийг л олох естой болохорс Нямдоржтой Хурц та 2 толхилцоод бгаа нь харин сонин бна шүү!!! Нямдоржоос өөр хүн энэ хэргийн үнэний төлөө дуугарч бгаа хүн алга . Ядөрсан 2 хүхийг шоронд олон жил хорилоо ! Олоь гаргамаар юм . Зохиомол гэдгийг ард түмэн мэдээд бна шд . !!!!!!!!!!!!
    2020 оны 07 сарын 26
  • Оогий
    Хамгийн гол буруутан байж хууль зөрчиж байгааг хяналт тавьж ажиллах ёстой байтал ингэж яаж ярьж байна аа
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Баттулга
    Яалт ч үгүй алуурчид нь мөн гэж боддог.
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Болд
    Сонин юм их үзэж сонсох юм, Зоригийн хэргийг илрүүл гээд л байсан, илрүүлсэн хойно нь илрүүлсэн хүмүүсийг нь шийтгэж л байдаг.
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Мэнгэт их хамааралтай бололтой шиг байгаан. Тэр яагаад эрдэнэтээс дэвшив. Тэнд шахаатай эрх ашигтай болоод л тэр
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Г.Эрдэнэбат гэгч амьсгаа онолын хувьд гарцаагүй болгосноо боллоо гэж үзээд байгаа мал уу? жинхэнэ шоронгийн хүнд гаруудын камерт хамт хийчихмээр новш уу аан..
    2020 оны 07 сарын 26 | Хариулах
  • Like
    2020 оны 07 сарын 25
  • хуягаа
    муу лаларын яргачин баримт нь байхад бүр цайцан новш юмаа
    2020 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Чи ч зохиогоогүй л дээ тэр ийг нь ард түмэн мэдээд л байгаам харин зохиож байгаа хэрэг т жоохон хариуцлагатай л хяналт тавиулчихсан бол болох байлаа даа
    2020 оны 07 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Тэгээд чи зохиогоогүй л юм бол энэ хэргийг зохиож захиалсан гэдгийг л хэлээч. Хурц та 2- ярьж хэлж бгааг харахад дандаа Нямдорж руу хандаж буруутгасан бх юм . Бүр ландаа шүү! Нямдорж харин энэ хүмүшс хүн алаагүй өөр захиалагч бгаа гээд бх юм . Тэр үнэнийг л олох естой болохорс Нямдоржтой Хурц та 2 толхилцоод бгаа нь харин сонин бна шүү!!! Нямдоржоос өөр хүн энэ хэргийн үнэний төлөө дуугарч бгаа хүн алга . Ядөрсан 2 хүхийг шоронд олон жил хорилоо ! Олоь гаргамаар юм . Зохиомол гэдгийг ард түмэн мэдээд бна шд . !!!!!!!!!!!!
      2020 оны 07 сарын 25
    • Like
      2020 оны 07 сарын 25
Нийтлэлчид