Улаанбаатар 1c

Дампуурсан үйлдвэрийн складны автобусаар Улаанбаатарыг дүүргэх “бохир шахаа” хэнийх вэ

Нийгэм:
NPost.mn
2020-07-30 15:06

Таван сарын өмнөөс Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх сайхан мэдээ дуулдаж эхэлсэн. Цахилгаан автобус гэдэг экологид ээлтэй, зорчигчдод хэмнэлттэй гээд эерэг зүйл олон. Гэвч монголчуудын маань аливаад хандах хандлага хэт их ашиг харах, хуучирч муудсан, хугацаа нь дууссан, үйлдвэр нь хаагдсан, насжилтгүй гээд аль болохгүй мууг монголдоо шахдаг жишиг энэ удаад ч давтагдаж байгаа бололтой.

Дарга нарын 1200 ширхэгийг оруулж ирэхээр туршиж байгаа уг автобусыг үйлдвэрлэгч Хятадын Yinlong үйлдвэр дампуурч, мэргэжлийн хүмүүс лацдаж байгаа тухай мэдээлэл NBD https://v.qq.com хуудсанд 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр байршжээ.
记者实探南京银隆园区现场:项目停工 厂内积压大量新能源客车 гэсэн ханзаар хайхад бүх мэдээлэл гарч ирнэ. Энд дурдсанаар уг автобусыг үйлдвэрлэгч Yinlong нь гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч компани бөгөөд цахилгаан автобус үйлдвэрлэж эхлээд л дампуурсан аж.

Олон нийтийн үйлчилгээнд тээврийн хэрэгсэл нийлүүлнэ гэдэг томоос том даргын том шахаануудын нэг байсаар ирсэн. Санаж байгаа бол 2010-2011 оны үед Тохижилт үйлчигээний компаниудад хогны машин нийлүүлсэн. Тэр нь хаагдсан үйлдвэрийн, өөрчилсөн машинууд байж таараад ердөө зургаан сарын дараа бүгд эвдэрч одоо Улаанбаатарчууд уг машины тэвшээр хогийн бункер хийсэн байгаа. Тоодорхойлж хэлбэл тэр хогны машинууд хятадын жирийн гагнуурчдын хийсэн машин болж таарсан.

Тэгэхээр ахиж үйлдвэрлэхгүй, сэлбэг хэрэгсэл байхгүй 1200 автобусыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр авч нийслэлчүүдийг болоод татвар төлөгчдийг хохироох шаардлага байна уу. Эдийн засагчдийн хэлж, ярьж байгаагаар хоёр сарын дараа гэхэд төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болно гэсэн мэдээлэл бий шүү.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • irgen
    ichdeggui ym bhdaa!!!
    2020 оны 08 сарын 10 | Хариулах
  • үнэн бол одоо гишүүн Aмарсайхан тайлбар хийх хэрэгтэй болжээ
    2020 оны 08 сарын 02 | Хариулах
  • Иргэн
    Хотын захиргаа бол ард түмний татварын мөнгөөр шахааны бизнёс хийж дарга нар нь баяжиж буудаг газар болоод удаж бна.төрийн сан албадын санхүүг шалгаж өөрчлөх цаг болсон.бараг насаараа санхүүг нь атгаж бгаа хүн ч бий.
    2020 оны 08 сарын 02 | Хариулах
  • зочин
    Зорчигчийн ордог хаалганы нугас дугараад эхэлсэн бн лээ Манай жолооч нарын муугынх уу? Маралын элэгдэл үү
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • Хотын мэр
    Үеийн үед автобус шахаа байсаар ирсэн. Үнэхээр Хүүк гэдэг поп шудрага юм бол нийслэлийн захиргааг нэг сайн өөрчлөх болсон
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
Нийтлэлчид